Дуул аппликейшны хэрэглэгчдэд зориулав.

Үйлчилгээний нөхцөл

Нэг. Ерөнхий нөхцөл

 

  • Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр цахим орчинд караоке үйлчилгээг ашиглах эрхийг    худалдах, худалдан авахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
  • Үйлчилгээ ашиглахтай холбогдсон энэхүү харилцаанд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
  • “Хэрэглэгч” гэж үйлчилгээ ашиглах нөхцөлийг хүлээн зөвшөөрч, “Duul” караоке аппликейшнийг хэрэглэж буй этгээдийг;
  • Цахим худалдааны систем гэж Албан ёсны эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн караоке бэлдэц (үүсмэл бүтээл)-ийг хэрэглэгчдэд санал болгох, худалдан авалтыг цахимаар хийх үйлчилгээг үзүүлж буй гар утас болон таблетад зориулсан “Duul” аппликейшн (цаашид “Duul” гэх)-г
  • “Duul” нь өөрийн тусгайлан гаргасан үйл ажиллагааны системээр дамжуулан чанарын шаардлага хангасан караоке үйлчилгээг хаанаас ч хэрэглэгчдэд хүргэх, танилцуулах, худалдан авалтыг цахимаар хийх өөрийн үйл ажиллагааны онцлог шинжийг агуулсан тул Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан бүтээл болно.

Хоёр. Бүртгүүлэх, хэрэглэгч болох

 

  • Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ “Duul”-ийн Бүртгүүлэх хэсгийг сонгож, өөрийн и-мэйл хаягаар бүртгэл үүсгэнэ. Бүртгүүлэхдээ хэрэглэгч нууц үгээ зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулна. Бүртгүүлсний дараа өөрийн бүртгэлтэй имэйл хаягаар орж баталгаажуулсны дараа хаягийн эрх идэвхэжнэ.
  • Хэрэглэгч “Duul”-д нэвтрэх өөрийн зохиосон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт болон бусдад учирсан аливаа хохирлыг өөрөө хариуцна.

Гурав. Захиалга өгөх, төлбөр төлөх, идэвхижих

  • Хэрэглэгч 24 цагийн аль ч цагт хэдэн ч удаа “Duul”-г ашиглан захиалга хийж болно.
  • Хэрэглэгч Багц хэсэг рүү орж эрхийн хугацаагаа сонгож зааврын дагуу дансаар эсхүл SOCIALPAY, QPAY-ээр төлбөрөө төлнө.
  • Төлбөрийг socialpay, qpay-ээр төлсөн тохиолдолд гүйлгээ амжилттай болсон бол шалгаад идэвхжүүлэх товчийг дараад дахин нэвтэрч ороход үйлчилгээний эрх нээгдсэн байна.
  • Төлбөрийг дансаар шилжүүлэн төлсөн тохиолдолд 8988-9998, 9997-7676 дугаарт залгаж мэдэгдэх бөгөөд эрх нээгдсэний дараа гарах товчийг дараад дахин нэвтэрч ороход үйлчилгээний эрх нээгдсэн байна.
  • Хэрэглэгч нь тухайн багц, үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, захиалгаа баталгаажуулах бөгөөд захиалгын төлбөрийг төлсөн бол буцаах боломжгүй.
  • Хэрэглэгч “Duul”-г ашиглах, захиалга хийх зэрэг мэдээлэл авах бол  ажлын өдрүүдэд ажлын цагаар Цахим худалдааны систем эзэмшигчтэй 8988-9998, 9997-7676 дугаарын утсаар  холбогдоно.

Дөрөв. Duul”-г хэрэглэх нөхцөл

  • “Duul”-ийн нэг нэвтрэх эрх нэг төхөөрөмж дээр ашиглагдана.
  • Duul караоке системийг ашиглахдаа таб, утсан дээр шууд ашиглах эсхүл дагалдах хэрэгслүүд болох өсгөгч (депузер), зөөврийн микрофоны хамт ашиглах боломжтой.
  • Duul караоке систем суулгасан таб, утас эвдэрсэн, алдагдсан тохиолдолд хэрэглэгч өөр табанд  өөрийн нэвтрэх эрхээ үргэлжлүүлэн хэрэглэх ба энэ тохиолдолд  холбогдох баримтыг үндэслэн эрхийг сэргээж өгнө.
  • Duul караоке систем интернэтгүй орчинд зөвхөн татаж авсан дуугаа ашиглах боломжтой бөгөөд хэрэглэгчийн багцын эрх дуусах хүртэл ажиллана.
  • Татсан дуугаа багцын эрх дуусахаас өмнө сунгасан дохиололд татсан дуу устахгүй.
  • Идэвхжүүлсэн багцад дагалдах контентод тоон хязгаарлалт байхгүй дагалдах контентыг хязгааргүй дуулах, үзэх боломжтой.

Тав. “Duul”-н Зохиогчийн эрхийг хамгаалах

 

  • “Duul”-д цахим хэлбэрээр байршсан байгууллагын лого, бараа бүтээгдэхүүн , ажил үйлчилгээний тэмдгүүд“Duul” аппликейшн (цаашид “Duul” гэх) бүтээгчийн оюуны өмч бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.
  • “Duul” лого, нэр, апликейшны бүтэц, загвар, түүнд байршуулсан контент нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан тул зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, олшруулах, дуурайж үйлдэх, ашиг олох зорилгоор ашиглаж зохиогчийн эрх зөрчихийг хориглоно.
  • Хэрэглэгч үйлчилгээ ашиглах нөхцөлийн 5.2 дах хэсэгт заасан зохиогчийн эрх, барааны тэмдэг эзэмшигчийн  эрхийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Зургаа. Бусад

  • “Duul” -г зохиогч нь үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тухай бүр “Duul” дээр нийтэд нээлттэй мэдээлэх үүрэг хүлээнэ.
  • Хэрэглэгчийг захиалга хийх үед үйлчилж байсан үйлчилгээний нөхцөл өөрчлөгдсөн тухай мэдээлэлтэй танилцаагүйгээс гарах үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна.
  • Энэ цахим худалдааны системийг олон нийтэд түгээх, ашиг олох зорилгоор ашиглахыг хориглох бөгөөд хэрэглэгч нь зөвхөн хувийн хэрэгцээнд зориулж ашиглана.
  • Үйлчилгээний нөхцөлийн 6.3-т заасныг зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа явуулж олсон орлогыг зохиогч авах бөгөөд учирсан хохирлоо хэрэглэгчээс шаардах эрхтэй.